Monday, May 28, 2012

Сайнаас агууд дэвшихүй




Сайн бүхэн агууд хүрч чаддаггүй шүү дээ. Зохиолч Жим Коллинз “Сайнаас агууд дэвшихүй “ номондоо амжилт гэж чухам юуг хэлдэг болохийг, хэрхэн өөрийн эрх дураар хүссэнээрээ амьдарч болох вэ? гэдгийг  ойлгуулахыг зорьжээ. Хүмүүс бидэнд идэвхи санаачлага,итгэл, зориг байвал бүхнийг өөрийн гарт авах боломжтой. Бид юуг хамгийн сайн хийж чадах вэ? , юунд сонирхолтой вэ? гэдгээ анзааралгүй өнгөрөөдөг. Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ шунан дурлахад учир нь байгаа юм. Өөрийн сонирхсон хийхийг хүссэн бүхнээ хийгээд үзэх хэрэгтэй. Хэрэв та хэзээ ч бүгдээс илүү байж  чадахгүй зүйл дээр маш их мөнгө зарцуулж байгаа бол та амжилтанд хүрнэ. Гэхдээ агууд биш. Энэ бол амжилтын нэгээхэн түлхүүр юм. Хүмүүс чадахаас чадахгүй хүртлээ юуг чадах , юуг хийж чадахгүй вэ? гэдгээ мэдэх учиртай. Үүнд бид зөв сонголтыг хийх ёстой. Сонголтууд бидний амьдралын алхам тутамд угтаад зогсож байдаг. Балчир хүүхэд хүртэл чихэрнүүд дундаас хамгийн амттай томыг нь олоод хардагтай адил бид ч гэсэн амттай амьдралруу тэмүүлэх хэрэгтэй. Бидний эргэн тойронд амттай амьдралд минь шунах сайн муу олон янзын хүмүүс хүрээлж байдаг. Агуу амжилтын нэг нууц нь итгэл хайрладаг, хайрлаж хүндэтгэдэг гэр бүл , найз нөхөд ,хамт олон юм. Та хичнээн амжилтанд хүрэхийг хүссэн ч итгэлгүй хамт олон, урвагч нөхөдтэй хамтарч ажиллавал агууд хүрэхээсээ өмнө шантрах болно гэдгийг сайн сана. Хүнээ зөв олж нөхөрлөх хэрэгтэй. Гэхдээ инээсэн бүхэн найз биш , уурласан бүхэн дайсан биш юм шүү. Мэдээж та ганцаараа зүтгээд амжилт олохгүй. Таныг ойлгож  дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь зөв юм. Хүмүүсийн  хувьд алдар нэрийн  оройд хэн гарсан нь огт хамаагүй болох цагт та амжилтанд хүрч , амьдралдаа хүссэн бүхнээ олж авсан байх болно. Энэ үед даруу зан болон чин хүсэл таныг юунаас ч илүү чимдэг. 
Агууд дэвших явцад гуйвшгүй шийдмэг байдал, хатуу чанд зан маш чухал юм. Хийж буй зүйлдээ эргэлзэж байвал үргэлж шинийг эрж хайж байх нь зүйтэй. “Хамгийн сайн оюутан бол өөрийн профессорууддаа хэзээ ч бүрэн төгс эцэст нь хүртэл итгэдэггүй оюутнууд юм.” гэж   зохиолч  Жим  Коллинз  хэлсэн  байдаг . Дээрх дурдсан үгийг бид бодит амьдрал дээрээ үргэлж хэрэгжүүлэх хэрэгтэй юмаа. Энэ бол амжилтанд хүрэх нэг дэвшил болно. Аливаа зүйлийг бид мэдэх хүртлээ яагаад? гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Яг л дөнгөж  төрөөд гадаад ертөнцийг мэдэхийг хүсэж байгаа бяцхан хүүхэд адил яагаад? гэж асууж байгаарай. Агуу их зорилгодоо хүрсэн  зарим хүмүүс эргээд ярихдаа бидэнд зүгээр л аз тохиосон гэж ихэвчлэн ярьдаг. Гэхдээ аз таарна гэдэг зүгээр л нэг таарчихдаг юм биш шүү дээ. Хүмүүс амжилтанд хүрэхдээ ганц удаагын аз тохиолдлоор биш. Алхам алхмаар , үйлдэл үйлдлээр , шийдэл шийдлээр явсан нь удаан хугацааны төгс гайхамшигт үр дүнд хүргэдэг зам мөр билээ. Хийж бүтээснээ хэзээ ч сайн болжээ гэж бүү бод. Түүнээс илүү төгс төгөлдөр зүйл таныг хүлээж байдаг юм шүү.

No comments:

Post a Comment