Monday, May 28, 2012

Өвөөгийн нутгийн зүг

 Зуны дунд сарын дэлгэр сайхан өдөр байлаа. Өвөө минь нас нэмээд тэрүү нутгаа ярих нь ихэсч өдөр бүр л нутгийнхаа гол усыг магтана. Тэгээд бид өвөөгийн нутгийн зүг аян замд гарахаар шийдлээ. Тэгэхэд би гэдэг хүн чинь арван гурав дөрөвтэй хүүхэд байсан. Тэр үед бартааг туулагч төмөр хүлэг нь пургон машин байлаа. Өвөөгийн төрсөн газар нь Ховдийн цэцэг сум. Ирэх очихын 3000км газар юм. Цаашаа 100-аад км явахад урд хөршийн хилийг давах нь холгүй тийм л холыг зорилоо. Замдаа Өвөрхангай аймагаар дайрахад зуны дунд сард цас орж байсныг хараад их гайхаж билээ. Тэр чигээрээ цав цагаан сонин санагдаж билээ. Тэгсэн өвөө минь энд байнга л ингэж мөндөр ордог юмаа гэж хэлж байсан юм. Цаашлаад Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар явж үзлээ. Тэр дундаа “Чулуутын гол” “Хоргийн тогоо” гээд нүд хужирласан газрууд олон байлаа. За тэгээд Ховд аймгийн цэцэг суманд ирлээ. Цэцэг сумын ойролцоо цэцэгт нуур гэж хужиртай нууртай... Нуурын эрэгт дөхөөд очихлоор өвдөг давсан халиурсан их өвстэй яг л зүүдэндээ нисэж явах шиг санагдсандаг. Цэцэг нуур маань өвөөг балчир байхад одоо байгаагаасаа илүү нүд дүүргэм цэлийн харагддаг гэж ярьдагсан. Одооч жил ирэх тусам ширгэж байхгүй болох нь дээ гэж харуусан зогсож билээ. Ховд аймагт “Мөнх цаст хайрхан” байдаг. Нутгийн хүмүүс нь өглөө бүр цайны дээжээ ууландаа өргөж газар дэлхийгээ шүтнэ. Үнэхээр л сүрлэг сайхан хайрхан байсандаа. Бид тэндээ нэг айлын гадаа майхангаа зоон хоноглосон юм. Нутгийн иргэд нь үнэхээр цайлган тусархуу хүмүүс байдаг юм билээ. Тэр айлын эзэтэй нь цай цуу, хоол унд барьж гүйгээд санаа тавьж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Яг л өөрийн хүн шиг... Дараа өдөр нь бид өвөө аавын гэрийн бууцан дээр очиж үзлээ. Өвөө минь би энд төрж,бага насаа өнгөрөөсөн гэж  нулимс унаган ярихад ‘төрсөн нутагаа гэж  бага балчир үеийн сайхан дурсамжуудыг хадгалж байдаг газар шиг санагдсан юм’. Гэрийн тооноороо хонь малаа хардаг байлаа гэхэд нь үнэмших аргагүй байсан. Тэгтэл үнэхээр гэрийнхээ хойморт суугаад тооноороо харахад мал нь харагдаж билээ. Тийм л сүрлэг сайхан уулстай нутгийн нэг бол Ховд аймаг байлаа. Бид тэндээсээ хөдлөөд явж байтал ятуу шувууны нүүдэлтэй тааралдсан юм. Нил хайргатай газраар явж байтал машин тэр дунд суучихлаа. Сүрлэг хоёр уулын дунд байсан болоод би бага зэрэг айж л байлаа. Хайрган дундаас ус ундрахыг хараад дээш дагаад явлаа. Нилээн дээшилсэн горхи байхыг хараад их баярлаж билээ Рашаан оллоо гээд амаа олохгүй залгилж байсан юм . Нар жаргах дөхөөд зүрх амаар гартал айн машинруугаа гүйж билээ. Аялал маань дундаач ороогүй байхад ах маань хатгаа аваад буцаад хотын зүг явахаар боллоо. Тэр үед ахдаа үнэхээр их уур хүрч билээ. Тэгсэн ах маань хөлөө дүрж ч болдоггүй голд өвдгөө хүртэл ороод бүр оймсоо угаачихсан гэж хотод ирчихээд бид нарт хэлсэн юм.   Буцах замдаа баянхонгор аймгаар дайрлаа. Үнэхээр баян сайхан нутаг юм билээ. Сумын төвийнх нь захаар ороод гарсан юм. Зах дотор нь байхгүй юм гэж ёстой байхгүй. Цагаан идээ нь үнэхээр амттай арааны шүлс асгарам, шаргалтсан тостой, бор ааруултай нутаг байсандаа. Одоо хүртэл бодохоор арааны шүлс асгардагсан. Өвөөгийн нутагруу явахад монгол улс минь үнэхээр сайхан онгон дагшин байгальтай газруудтай юмаа гэж бахархаж билээ. Тэр үед балчир байгаад тийм сайхан байгалийн зургийг ганц аппаратандаа буулгаж чадалгүй явсандаа одоог хүртэл харамсана.Харин одоо дахин явахаар бол боломжийг алдахгүй ээ гэж...

No comments:

Post a Comment