Monday, May 28, 2012
A Thousand years ...lyrics
(Verse 1)Heart beats fastColors and promisesHow to be braveHow can I love when I'm afraidTo fallBut watching you stand aloneAll of my doubtSuddenly goes away somehow
One step closer
(Chorus)I have died everydaywaiting for youDarlin' don't be afraidI have loved you for aThousand yearsI'll love you for aThousand more
(Verse 2)Time stands stillbeauty in all she isI will be braveI will not let anythingTake awayWhat's standing in front of meEvery breath,Every hour has come to this
One step closer
(Chorus)I have died everyday[ From: http://www.metrolyrics.com/a-thousand-years-lyrics-christina-perri.html ]Waiting for youDarlin' don't be afraidI have loved you for aThousand yearsI'll love you for aThousand more
And all along I believedI would find youTime has broughtYour heart to meI have loved you for aThousand yearsI'll love you for aThousand more
One step closerOne step closer
(Chorus)I have died everydayWaiting for youDarlin' don't be afraid,I have loved you for aThousand yearsI'll love you for aThousand more
And all along I believedI would find youTime has broughtYour heart to meI have loved you for aThousand yearsI'll love you for aThousand more
Сайнаас агууд дэвшихүй
Сайн бүхэн агууд хүрч чаддаггүй шүү дээ. Зохиолч Жим Коллинз “Сайнаас агууд дэвшихүй “ номондоо амжилт гэж чухам юуг хэлдэг болохийг, хэрхэн өөрийн эрх дураар хүссэнээрээ амьдарч болох вэ? гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Хүмүүс бидэнд идэвхи санаачлага,итгэл, зориг байвал бүхнийг өөрийн гарт авах боломжтой. Бид юуг хамгийн сайн хийж чадах вэ? , юунд сонирхолтой вэ? гэдгээ анзааралгүй өнгөрөөдөг. Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ шунан дурлахад учир нь байгаа юм. Өөрийн сонирхсон хийхийг хүссэн бүхнээ хийгээд үзэх хэрэгтэй. Хэрэв та хэзээ ч бүгдээс илүү байж чадахгүй зүйл дээр маш их мөнгө зарцуулж байгаа бол та амжилтанд хүрнэ. Гэхдээ агууд биш. Энэ бол амжилтын нэгээхэн түлхүүр юм. Хүмүүс чадахаас чадахгүй хүртлээ юуг чадах , юуг хийж чадахгүй вэ? гэдгээ мэдэх учиртай. Үүнд бид зөв сонголтыг хийх ёстой. Сонголтууд бидний амьдралын алхам тутамд угтаад зогсож байдаг. Балчир хүүхэд хүртэл чихэрнүүд дундаас хамгийн амттай томыг нь олоод хардагтай адил бид ч гэсэн амттай амьдралруу тэмүүлэх хэрэгтэй. Бидний эргэн тойронд амттай амьдралд минь шунах сайн муу олон янзын хүмүүс хүрээлж байдаг. Агуу амжилтын нэг нууц нь итгэл хайрладаг, хайрлаж хүндэтгэдэг гэр бүл , найз нөхөд ,хамт олон юм. Та хичнээн амжилтанд хүрэхийг хүссэн ч итгэлгүй хамт олон, урвагч нөхөдтэй хамтарч ажиллавал агууд хүрэхээсээ өмнө шантрах болно гэдгийг сайн сана. Хүнээ зөв олж нөхөрлөх хэрэгтэй. Гэхдээ инээсэн бүхэн найз биш , уурласан бүхэн дайсан биш юм шүү. Мэдээж та ганцаараа зүтгээд амжилт олохгүй. Таныг ойлгож дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь зөв юм. Хүмүүсийн хувьд алдар нэрийн оройд хэн гарсан нь огт хамаагүй болох цагт та амжилтанд хүрч , амьдралдаа хүссэн бүхнээ олж авсан байх болно. Энэ үед даруу зан болон чин хүсэл таныг юунаас ч илүү чимдэг.
Агууд дэвших явцад гуйвшгүй шийдмэг байдал, хатуу чанд зан маш чухал юм. Хийж буй зүйлдээ эргэлзэж байвал үргэлж шинийг эрж хайж байх нь зүйтэй. “Хамгийн сайн оюутан бол өөрийн профессорууддаа хэзээ ч бүрэн төгс эцэст нь хүртэл итгэдэггүй оюутнууд юм.” гэж зохиолч Жим Коллинз хэлсэн байдаг . Дээрх дурдсан үгийг бид бодит амьдрал дээрээ үргэлж хэрэгжүүлэх хэрэгтэй юмаа. Энэ бол амжилтанд хүрэх нэг дэвшил болно. Аливаа зүйлийг бид мэдэх хүртлээ яагаад? гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Яг л дөнгөж төрөөд гадаад ертөнцийг мэдэхийг хүсэж байгаа бяцхан хүүхэд адил яагаад? гэж асууж байгаарай. Агуу их зорилгодоо хүрсэн зарим хүмүүс эргээд ярихдаа бидэнд зүгээр л аз тохиосон гэж ихэвчлэн ярьдаг. Гэхдээ аз таарна гэдэг зүгээр л нэг таарчихдаг юм биш шүү дээ. Хүмүүс амжилтанд хүрэхдээ ганц удаагын аз тохиолдлоор биш. Алхам алхмаар , үйлдэл үйлдлээр , шийдэл шийдлээр явсан нь удаан хугацааны төгс гайхамшигт үр дүнд хүргэдэг зам мөр билээ. Хийж бүтээснээ хэзээ ч сайн болжээ гэж бүү бод. Түүнээс илүү төгс төгөлдөр зүйл таныг хүлээж байдаг юм шүү.
Өвөөгийн нутгийн зүг
Зуны дунд сарын дэлгэр сайхан өдөр байлаа. Өвөө минь нас нэмээд тэрүү нутгаа ярих нь ихэсч өдөр бүр л нутгийнхаа гол усыг магтана. Тэгээд бид өвөөгийн нутгийн зүг аян замд гарахаар шийдлээ. Тэгэхэд би гэдэг хүн чинь арван гурав дөрөвтэй хүүхэд байсан. Тэр үед бартааг туулагч төмөр хүлэг нь пургон машин байлаа. Өвөөгийн төрсөн газар нь Ховдийн цэцэг сум. Ирэх очихын 3000км газар юм. Цаашаа 100-аад км явахад урд хөршийн хилийг давах нь холгүй тийм л холыг зорилоо. Замдаа Өвөрхангай аймагаар дайрахад зуны дунд сард цас орж байсныг хараад их гайхаж билээ. Тэр чигээрээ цав цагаан сонин санагдаж билээ. Тэгсэн өвөө минь энд байнга л ингэж мөндөр ордог юмаа гэж хэлж байсан юм. Цаашлаад Архангай аймгийн үзэсгэлэнт газруудаар явж үзлээ. Тэр дундаа “Чулуутын гол” “Хоргийн тогоо” гээд нүд хужирласан газрууд олон байлаа. За тэгээд Ховд аймгийн цэцэг суманд ирлээ. Цэцэг сумын ойролцоо цэцэгт нуур гэж хужиртай нууртай... Нуурын эрэгт дөхөөд очихлоор өвдөг давсан халиурсан их өвстэй яг л зүүдэндээ нисэж явах шиг санагдсандаг. Цэцэг нуур маань өвөөг балчир байхад одоо байгаагаасаа илүү нүд дүүргэм цэлийн харагддаг гэж ярьдагсан. Одооч жил ирэх тусам ширгэж байхгүй болох нь дээ гэж харуусан зогсож билээ. Ховд аймагт “Мөнх цаст хайрхан” байдаг. Нутгийн хүмүүс нь өглөө бүр цайны дээжээ ууландаа өргөж газар дэлхийгээ шүтнэ. Үнэхээр л сүрлэг сайхан хайрхан байсандаа. Бид тэндээ нэг айлын гадаа майхангаа зоон хоноглосон юм. Нутгийн иргэд нь үнэхээр цайлган тусархуу хүмүүс байдаг юм билээ. Тэр айлын эзэтэй нь цай цуу, хоол унд барьж гүйгээд санаа тавьж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Яг л өөрийн хүн шиг... Дараа өдөр нь бид өвөө аавын гэрийн бууцан дээр очиж үзлээ. Өвөө минь би энд төрж,бага насаа өнгөрөөсөн гэж нулимс унаган ярихад ‘төрсөн нутагаа гэж бага балчир үеийн сайхан дурсамжуудыг хадгалж байдаг газар шиг санагдсан юм’. Гэрийн тооноороо хонь малаа хардаг байлаа гэхэд нь үнэмших аргагүй байсан. Тэгтэл үнэхээр гэрийнхээ хойморт суугаад тооноороо харахад мал нь харагдаж билээ. Тийм л сүрлэг сайхан уулстай нутгийн нэг бол Ховд аймаг байлаа. Бид тэндээсээ хөдлөөд явж байтал ятуу шувууны нүүдэлтэй тааралдсан юм. Нил хайргатай газраар явж байтал машин тэр дунд суучихлаа. Сүрлэг хоёр уулын дунд байсан болоод би бага зэрэг айж л байлаа. Хайрган дундаас ус ундрахыг хараад дээш дагаад явлаа. Нилээн дээшилсэн горхи байхыг хараад их баярлаж билээ Рашаан оллоо гээд амаа олохгүй залгилж байсан юм . Нар жаргах дөхөөд зүрх амаар гартал айн машинруугаа гүйж билээ. Аялал маань дундаач ороогүй байхад ах маань хатгаа аваад буцаад хотын зүг явахаар боллоо. Тэр үед ахдаа үнэхээр их уур хүрч билээ. Тэгсэн ах маань хөлөө дүрж ч болдоггүй голд өвдгөө хүртэл ороод бүр оймсоо угаачихсан гэж хотод ирчихээд бид нарт хэлсэн юм. Буцах замдаа баянхонгор аймгаар дайрлаа. Үнэхээр баян сайхан нутаг юм билээ. Сумын төвийнх нь захаар ороод гарсан юм. Зах дотор нь байхгүй юм гэж ёстой байхгүй. Цагаан идээ нь үнэхээр амттай арааны шүлс асгарам, шаргалтсан тостой, бор ааруултай нутаг байсандаа. Одоо хүртэл бодохоор арааны шүлс асгардагсан. Өвөөгийн нутагруу явахад монгол улс минь үнэхээр сайхан онгон дагшин байгальтай газруудтай юмаа гэж бахархаж билээ. Тэр үед балчир байгаад тийм сайхан байгалийн зургийг ганц аппаратандаа буулгаж чадалгүй явсандаа одоог хүртэл харамсана.Харин одоо дахин явахаар бол боломжийг алдахгүй ээ гэж...
read more “Өвөөгийн нутгийн зүг”
Subscribe to:
Posts (Atom)